Бүрэнхаан уулын хишиг барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:52:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн захирамжаар залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 4 уулын хишиг барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 17-нд Бүрэнхаан уулын хишиг барилдааныг зохион байгуулна.

Энэ үеэр 128 бөх барилдах бөгөөд сумын шилдэг бөхийн холбоог шалгаруулж урамшуулах ба Хөвсгөл хөгжил сан ивээн тэтгэн хамтран зохион байгуулах гэнэ. 4 уулын хишиг баргилдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хоймор нутгаас ирээдүйн хүчтэн аваргуудыг төрүүлэхийг зорьж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ