АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ц.Батхуяг АТГ-д шалгуулахаар хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-07 13:38:11
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ц.Батхуяг өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрбээр,''Хай ресурс'' ХХК-тай хуйвалдаж 358 сая төгрөгийн тендерийн гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх шалтгаанаар Ж.Цолмон намайг ажлаас чөлөөлсөн. Үүнийг гүтгэлэг гэж үзэж байгаа тул АТГ-т шалгуулахаар хандаж байна. Гэм буруугүй  нь нотлогдвол хуулийн дагуу нэр төрөө сэргээлгэнэ” гэлээ. 
Ц.Батхуяг нь АШУҮИС-ийн ажлаас халагдсан 10 гаруй хүний нэг нь. Тэд АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ж.Цолмонг хууль бусаар томилсон, биднийг үндэслэлгүй ажлаас халсан гэх шалтгаанаар эсэргүүцэл илэрхийлж  байсан.
Энэ асуудлаар өчигдөр Монгол Улсын ЕТГ-аас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хуулийн дагуу тус сургуулийн захирлыг томилох үүрэг өгсөн.
С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ