Хадлангийн талбай ус ихтэй байгаагаас өвсний гарц өмнөх оныхоос 20 хувиар бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор сум, багийн иргэд, малчдын бүлэг, орон нутгийн аж ахуйн нэгжүүд наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хадлангаа бэлтгэж байна. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хадлангийн гол бүс нутгийн нэг болох Буянт суманд ажиллаж, орон нутгийн хадлан бэлтгэх ажлын явцтай есдүгээр сарын 06-ны өдөр танилцлаа.
Буянт сум нь Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжин хайрхан гэсэн таван багтай. Баг тус бүрт 8-10 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 бригад, малчдын бүлэг хадлан бэлтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Буянт сумын хадлан бэлтгэх ажил 50 хувьтай явагдаж байна.
Харин хадлангийн талбайн өвсний гарц өмнөх оныхоос 20 хувиар бага байна. Буянт сум аймгийн өвсний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Нарийн гол багийн хувьд хадлангийн талбайн 90 хувьд ус их байгаа нь хадлан бэлтгэх ажилд муугаар нөлөөлж байгаа тухай хадланчид ярьж байна. Тухайлбал, “Уйлгант” хэмээх газрын хадлангийн талбайн 50 хувь нь устай байна. Мөн “Талын дэрс”,”Байшингийн тохой” гэдэг газруудад ус их байгаа учраас талбайн 10 хувьд хадлан бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр 1000 боодол шахмал өвс авдаг хадлангийн талбайгаас 100 боодол шахмал өвс авч, өвсний гарц өмнөх оныхоос 20 хувиар бага байна.
Түүнчлэн хадлан бэлтгэх ажилд орос техник, тоног төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд хадуурын улан доор 4-5 см өвс үлдээж хаддаг байна. Харин хадлан бэлтгэсэн талбайн өвсний дахин ургалт сайн байгаа гэж хадланчид хэллээ.

А.Бямбасүрэн