Түлшний зориулалтаар 17670 шоо метр мод бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ойн нөөц бүхий 15 сумаас хэрэглээний зориулалтаар 5092 шоо метр мод, түлшний зориулалтаар 17670 шоо метр мод бэлтгэх хязгаар тогтоож өгсний дагуу сумдад мод бэлтгэлийн ажил ид явагдаж байна.
Иргэд ойн нөөц бүхий сумдаас мод бэлтгэх бол тухайн сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ авах аж. Хэрвээ хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах юм байна. Хууль зөрчин мод бэлтгэсэн нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу модыг хураах, мод тээвэрлэсэн машиныг хураах, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах заалттай аж. Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түлш, хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх бол заавал зөвшөөрөл авах ёстой байна.

Б.Батхүү