Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр батлагдлаа
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр" өнгөрөгч 5-р сард батлагдсан. Дэд хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартуудын хэрэгжилтийг хангах, үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон, үйлдвэрлэлийн осол, ослын тохиолдлыг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн байна.
2536天