Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүрэгт ажиллав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий А/918 дугаар захирамж гаргасан.
2282 days