“Армийн тоглолт-2019”-д оролцсон багийг хүндэтгэн хүлээн авав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргаж, сургалт бэлтгэл, ур чадвараар манлайлан “Армийн тоглолт-2019”-д амжилттай оролцсон баг тамирчид, ажиглагч нарыг өнөөдөр /2019.08.24/ ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
2135 days