ИНЕГ спорт цогцолбор, хүүхдийн цэцэрлэгтэй болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад байна. Тухайлбал, өөрийн эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барихаар төлөвлөн холбогдох газраар зураг төслийг нь хийлгэж бэлэн болгожээ.
2214 days