Мэрилин Монрогийн “Алтан бөмбөрцөг” шагналыг өндөр үнээр худалдан авчээ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн алдарт жүжигчин, дуучин Мэрилин Монрогийн 1961 онд хүртэж байсан “Алтан бөмбөрцөг” шагнал АНУ-д болсон дуудлага худалдаанд 250 мянган ам.доллараар зарагджээ. “Julien's Auctions” дуудлага худалдааны газрын мэдээлснээр, ийм үнээр худалдан авсан нь энэхүү шагналыг авч байсан хамгийн өндөр үнэ аж.
2410 days