Жагсагчид Лондоны Кенсингтон, Челси тойргийн зөвлөлийн байранд дайран оржээ
ЛОНДОН./TASS/. “Grenfell Tower” орон сууцны барилгад гарсан гал түймэртэй холбоотой эрх баригчдын үйлдлийг эсэргүүцсэн жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн Лондоны засаг захиргааны Кенсингтон, Челси тойргийн зөвлөлийн байр руу дайран орж, энэ хэрэг явдалд буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг шаарджээ. Энэ талаар Sky News телевиз тус газраас шууд нэвтрүүлж байгаа ажээ.
2925 days