Украин, Гүржийн хаалгачид Л.Яшины шагналд өрсөлдөнө
МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 5 /РИА Новости/. Мадридын “Реал” багт тоглодог Украины хаалгач Андрей Лунин, Испанийн “Валенсия”-д тоглодог Гүржийн хаалгач Георгий Мамардашвили нар оны шилдэг хаалгачид олгодог Лев Яшины нэрэмжит шагналын төлөө өрсөлдөх хөлбөмбөгчдийн жагсаалтад багтжээ. Энэ тухай уг шагналыг 2019 онд санаачилсан France Football сэтгүүлийн Х сүлжээн дэх хуудсанд мэдээлсэн байна.
132 days