Ихэнх нутгаар ургамлын гарц дунд үнэлгээтэй байна
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар ургамлын ургалтын байдлыг авч үзэхэд энэ хавар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож байсаанаас ургамлын ургах хугацаа оройтож, ургалт удааширх, ургамал үзүүрээсээ шарлаж хатах гэмтэл ажиглагдаж эхэлсэн байсан юм. Энэ 7 дугаар сар гараад нийт нутгаар хур бороо орж байгаа боловч сумдын төлөөлөх ургамлууд гэмтэл бүрэн арилаагүй, шинээр үе шат явагдаагүй бөгөөд таана, хөмүүл л сэргэж эхэлсэн байна.
2525 days