ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын мал, малчныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ-аас “Малчдадаа тусалъя” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд иргэд, байгууллагуудаас илгээсэн 22.9 сая төгрөгийн үнэ бүхий хандив, тусламжийг 400 гаруй малчин өрхөд хуваарилж, эмийн сангийн багц, хүнсний тусламжийг хүргээд байна.
438 days