ДАРХАН-УУЛ: Үр тариа, төмс, хүнсний ногооны 26 орчим хувийг дангаараа хангадаг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл нь улсын хэмжээний үр тарианы ургацын 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 17.6 хувийг эзэлдэг ажээ. Энэ онд нийт 22180.87 га-д буюу 115 хувийн гүйцэтгэлтэй тариалалт хийжээ. Үүнээс төмс 646.4 га талбайд, хүнсний ногоо 1525.3 га, үр тариа 14563.46 га, тосны ургамал 4808.25 га, малын тэжээл 549 га талбайд тус тус тариалсан аж.
224 days