ДАРХАН-УУЛ: Бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ил тавьдаггүй зөрчлүүд илэрчээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй дэлгүүр байдаг. Аймгийн ЗДТГ-ын Өрсөлдөөн зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн З.Насанбат болон МХГ, СХЗХ, Дархан сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн бусад байгууллага хамтран өнгөрсөн долоо хоногт хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, супермаркет зэрэг худалдаа үйлчилгээний 24 газарт хяналт шалгалт хийжээ.
194 days