ДАРХАН-УУЛ: Төв, хангайн бүсийн эмэгтэйчүүдийн чуулганд 400 орчим гишүүн оролцож байна
Дархан, 2023 оны есдүгээр сарын 29
/МОНЦАМЭ/. Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод Социал демократ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, хангайн бүсийн чуулга уулзалт болж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх,
нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй
асуудлын талаар зөвлөлдөх аж.
302 days