Цаг хүндэрвэл бусад аймгуудад оторлуулах малынхаа тоог нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-28 15:52:16

Цаг хүндэрсэн нөхцөлд тус аймаг Хэнтий, Булган аймагт нэмж 23 мянга 180 толгой мал өвөлжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар дээр хоёр аймагт 49 мянган толгой мал байна. Цас ихээр орж, өвс тэжээлийн нөөц хүрэлцэхгүйд хүрвэл Хэнтий аймгийн Хэрлэн баян Улаан, Говьсүмбэр аймгийн Малахын тал, Булганы Хөх дэл, Чилэнгийн оторт 80 өрхийн 72180 толгой мал өвөлжүүлэх аж. Тус аймагт 4 сая 900 орчим мал буйгаас 12 сарын 11-ний байдлаар 229 өрхийн 162286 толгой мал өөрийн болон Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдад оторлож байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news