Архангай аймаг шилдэг 50 улс төрчөө шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 15:29:35

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос санаачлан орон даяар зохион байгуулсан “Шилдэг 50 улс төрч” гшалгаруулах арга хэмжээ Архангай аймагт сайн хэрэгжиж, иргэдийн сонголтоор тавин шилдгээ шалгаруулжээ.  

Үүний эхний есд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор магнайлж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ–ын гишүүн  Н.Батбаяр, Монгол Улсын алдарт уяач Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар айрагдаж, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Нэргүй, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, төлөөлөгч хуульч Д.Мөнхбат нар удаалжээ.

Улс төрчдийг шалгаруулах энэ арга хэмжээнд компьютертэй харьцдаг залуучууд, суралцаж буй оюутнууд, “Архангай амьдрал” сонинг захиалагчид түлхүү идэвхтэй оролцсон байна.

Архангай. Л. Булган

Related news