Завханд 9500 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:37:24

Завхан аймагт 12931 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс Автомашин-11054, Мотоцикл-1781, Чиргүүл-76, Механизм-20 байна.  2015 онд 9500 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.

Жилийн эцсийн байдлаас харахад орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 98,5  хувиар биелэгдсэн байна. Нийт тээврийн хэрэгслийн 94,9 хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Жилээс жилд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгсэлийн тоо өссөөр байна.  Харин тээврийн хэрэгслийн насжилт ихсэж байна.

Завханд 89 мотоциклд улсын дугаар олгожээ

Завхан аймгийн 82,455.66км2 нутаг дэвсгэр, 24 сум, 114 багт нийт 12931 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Нийт тээврийн хэрэгслийн 33,4 хувь нь аймгийн төвд, 67,6 хувь нь хөдөө сумдад байна.  2015 онд нийт 1022 автомашинд гэрчилгээ олгосон ба гэрчилгээний үнийг тухай бүрт нь төвлөрүүлж, 89 мотоциклд улсын дугаар олгосон байна. Мөн Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, нөхөлтийн архивын материалыг бүрдүүлж цахим архив үүсгэн серверт  байршуулжээ.

Завханы 13 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ

Завханд 2015 оны жилийн эцсийн байдлаар 8062 зорчигч Улиастайгаас Улаанбаатар луу зорчжээ.

Харин Улаанбаатараас Улиастай чиглэлд 5112 зорчигч, нийт 13174 зорчигч зорчсон байна. Сум хооронд жилийн байдлаар 412 зорчигч явж 375 зорчигч ирсэн байна. 2015 онд Авто тээврийн үндэсний төвийн Завхан салбар зорчигч тээврийн үйлчилгээнээс 41 сая төгрөгний орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж орлогын төлөвлөгөө 133 хувиар биелэгдсэн байна.

Завханы авто тээврийн төв орлогын төлөвлөгөөгөө давуулжээ

Авто тээврийн үндэсний төвийн Завхан салбар 2015 онд нийт орлогын төлөвлөгөөгөө 108.9 хувиар биелүүлжээ.

Тухайлбал оношлогооны орлого, хот хоорондын зорчигч тээврийн  орлого, бүртгэлийн орлогын төлөвлөгөөгөөр нийт 152219200 төгрөг орохоос 165848900 төгрөгний орлого орж орлогын төлөвлөгөө 108,9 хувиар давж биелжээ. Дашрамд дуулгахад Завханы авто тээврийн төв нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, тээврийн хэрэгслийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан бий болгох, хот хоорондын ачаа тээвэр,  зорчигч тээвэр, хөдөлгөөний шуурхай зохицуулалт, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлуудыг орон нутагт хийж буй юм.

Б.Мягмарсүрэн

Related news