НӨАТ- ын талоныг 13 аж ахуйн нэгж хэвлэдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-20 22:09:46

Энэ сарын нэгнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу хэрэглэгчиддээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий талоныг Дундговь аймагт ганц аж ахуйн нэгж хэвлэн өгч байсан . Харин одоо 13 аж ахуйн нэгж ийм талон хэвлэж байна. Үүний 8 нь хөдөөгийн суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж ажээ.

Хөдөөгийн 14 сумаас Говь- Угтаал, Баянжаргалан суманд тус бүр хоёр аж ахуйн нэгж, нэг иргэн НӨАТ- ын талон хэвлэж байгаа бол энэ долоо хоногийн эхнээс Эрдэнэдалай суманд гурван аж ахуйн нэгж кассын машинаар гүйлгээ хийдэг болж, үүндээ шинэ стандартын талон хэвлэх программ суулган ашиглаж эхэлсэн байна.

Аймгийн төвд одоогийн байдлаар Өнөмөнх хайрхан, Номгон рашаант, Эожин, Тогоогийн говь ХХК болон АПУ- гийн нэрийн барааны дэлгүүр, Мобикомын салбар хэрэглэгчиддээ НӨАТ- ын талон хэвлэн өгч, НӨАТ- ын буцаан олголт болон сугалаанд азаа үзэх боломжийг олгож байна.

Т. Отгонтуяа

 

Related news