Цас орж шуурна гэж анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 11:43:53

Завханы нийт нутгаар энэ сарын 27-ныг хүртэл цас орох төлөвтэй байна.  Мөн нутгийн зүүн хойд хэсэг болон Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 23-нд говийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 35-40 градус хүйтэн, өдөртөө 23-28 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус хүйтэн, ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.

Малчид малаа хол бэлчээхгүй байж, тухайн орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах төвшний хүмүүс цаг агаарын мэдээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Энэ өдрүүдэд цасан шуурга шуурснаас болж даваа, гүвээ хаагдаж, зам тээвэрт онцгой хүндрэл үүсч болзошгүй юм. Тиймээс нийт тээвэрчид, ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, холын замд явахгүй байхыг аймгийн Цаг уур орчин шинжилгээний төвөөс анхааруулж байна.

Б.Мягмарсүрэн

Related news