Умард Солонгост Ким Жөн Ирийн таалал төгссөний дурсгалын арга хэмжээ болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын хэдэн арван мянган оршин суугч тус улсын дээд удирдагч Ким Жөн Ирийн таалал төгссөний долоон жилийн ойг тохиолдуулан зарласан гашуудлын арга хэмжээнд оролцож байна.
Умард Солонгосын нийслэл хот болон бусад хотуудад генералиссимусын гудамжинд байрлуулсан хөшөө дурсгал, хөрөг зургуудад цэцэг өргөх ёслол болж байна. Дурсгалын арга хэмжээнд сургуулийн сурагчид төдийгүй цэцэрлэгийн хүүхдүүдэд ч оролцож байгаа аж.
Солонгосын хувьсгалын музей оршдог, Ким Ир Сен болон Ким Жөн Ирийн аварга том хүрэл хөшөөг суурилуулсан Мансудэ толгодыг чиглэсэн хүмүүсийн урсгал Пхеньян хотод тасрахгүй байгаа тухай "ТАСС" агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун өглөө эрт Кымсусан Нарны ордонд очиж, эцгийнхээ дурсгалыг хүндэтгэсэн байна.
Ким Жөн Ир 2011 оны 12 дугаар сарын 17-нд ээлжит хяналт шалгалтын ажлаар явж байх үедээ хувийн галт тэргэндээ зүрхний шигдээсээр таалал төгссөн билээ. Ким Жөн Ирийн занданшуулсан цогцсыг Кымсусаны дурсгалын цогцолборт шилэн авсанд байрлуулжээ.