Сүүний тослог нэмэгдүүлэх ажил үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-18 21:38:58

Завхан/МОНЦАМЭ/.Завханы "Агьт Сүүн Далай" хоршоо нь сүүний тослогт анхаарч үржил селекцийн ажил явуулан тэжээлийн жорд байх эслэгийн хэмжээг нэмснээр 3,9 хувийн тослогтой сүүг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна.

Эднийх 2009 оноос хойш 10 дахь жилдээ сүүний чиглэлийн үхрийн фермийн аж ахуй эрхэлж жилийн 12 сар сүү, сүүн бүтээгдэхүүнээр Улиастайнхныг хангадаг ажээ. Өнөөдрийн  байдлaaр 16 саалийн үнээ сааж Улиастай сумын дөрвөн цэцэрлэг, хүнсний "Мөнхөд Мандаг" ХХК-д сүүгээ нийлүүлж “Шинэ  зөөхий”, “Амтлаг ааруул”, “Симба тараг” зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай хоршоо нь цэцэрлэгүүдэд сүүгээ нийлүүлдэг учраас сүүний тослогт ихээхэн анхаардаг. Жил бүр сүүний тослогийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан нь ч үр дүнтэй байна. 2009 оноос хойш манай сүүний тослогт хувь 1,8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь хар тарлан 3,6-4,1 хувь алатау 3,6-3,9 хувь, монгол үхэр 4,3-4,7 хувийн тослогтой харьцуулан эрлийз үхрийн тослогоос 1,5-1,8 хувийн илүү тослогтой болсон байна. Бид жилийн дөрвөн улирал шинэ тараг, зөөхийг хэрэглэгчдэдээ хямд үнээр санал болгодог хэмээн "Агьт Сүүн Далай" хоршооноос мэдээлэв. 

Related news