Завхан аймгийн оны шилдэг онцлох 10 аж ахуйн нэгж тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
Засаг Даргын Тамгын Газар хамтран Завхан аймгийн 2018 оны оны шилдэг бизнес
эрхлэгчдийг тодруулдаг уламжлалт “Еntrepreneur-2018”
ёслолын арга хэмжээг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.
“Еntrepreneur-2018”
арга хэмжээ нь орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд
бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй
нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулж урамшуулдаг төдийгүй олон нийтэд сурталчлах томоохон арга
хэмжээ аж. Энэ жилийн “Еntrepreneur-2018”-ийг шалгаруулах комиссд Завхан аймгийн нутаг дэвсгэрт бизнесийн болон
бизнесийг дэмжих чиглэлээр үйлдвэрлэл,
үйлчилгээ явуулж буй 50 гаруй хувь хүн,
албан байгууллага, аж ахуйн нэгж материалаа ирүүлжээ.
Үүнээс шилдгийн шилдэг “Гранпри”-ийн эзнээр 80 гаруй жилийн түүхтэй Завхан Баялаг
ХК шалгарчээ. Харин оны шилдэг залуу бизнес эрхлэгчээр иргэн С.Сарантуяа, газар тариалан, жимс, жимсгэнэ
эрхлэгч оны шилдэг бизнес эрхлэгчээр тариаланч Д.Цагаанхүү
нар шалгарсан байна. Мөн Завхан аймгийн 2018 оны
онцлох 10 аж ахуйн нэгжээр буюу Хөдөө аж ахуйн оны шилдэгээр өвлийн
хүлэмжийн тариалалт эрхэлж буй Загасан нүд Загастай ХХК, Хүнсний
үйлдвэрлэлийн салбарын оны шилдэг- Энтрепренерээр хүнсний
Мөнхөд Мандаг ХХК, Хөнгөн
үйлдвэрлэлийн салбарын оны шилдэг Энтрепренерээр оёдлын Ундрам
бүлэг, Үйлчилгээний салбарын оны шилдэг Энтрепренерээр Туна далай ХХК, Худалдааны салбарын оны шилдэг Энтрепренерээр Баянбүрд ХХК, Барилга, авто зам, тээврийн салбарын оны
шилдэг Энтрепренерээр Харганат ХХК, Орон нутгийн салбарын
оны шилдэг Энтрепренерээр ХААН банк, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны
шилдэг Энтрепренерээр орон нутгийн Завхан сонин, тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч оны шилдэг Энтрепренерээр Ёохор талх нарийн боовнч цех тус тус шалгарчээ.
Энэ жилийн “Еntrepreneur-2018”
ёслолын арга хэмжээ нь Завхан аймгийн салбар танхим байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог боллоо. Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн
уулзалтыг амжилттай зохион байгуулж 300 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. “Бизнес ба
тэдний түүх I” нэртэй Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн амжилтын түүхийг өгүүлсэн сонирхолтой
номыг хэвлэж гаргалаа хэмээн МХАҮТ-ын Завхан салбар танхимаас мэдээлэв.