Хилийн боомтууд маргаашнаас ажиллаж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу хоёрдугаар сарын 8-наас эхлэн нээгдэж ажиллана.
Сар
шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор
хоёрдугаар сарын 5,6,7-ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн
1,2,3-нд хоёр улсын хилийн автозамын боомтуудыг хаагаад байсан юм. Харин
олон улсын галт тэрэг болон нисэх онгоц сар шинийн баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчиж байна.