НӨАТ-ын урамшууллын супер шагнал 60 сая төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол
гуравдугаар сарын 17-ны ням гарагт болно.
Энэ өдөр "Боловсрол"
телевизээр шууд дамжуулах тохиролд хоёрдугаар
сарын 1-28-нд худалдаа хийсэн цахим төлбөрийн
баримтуудыг хамруулна.
Тиймээс гуравдугаар
сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө иргэд цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх ёстой юм. Ингэснээр
НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болох боломжтой бөгөөд энэ удаагийн
тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх аж. Харин хоёрдугаар сарын сугалааны супер шагнал 50 сая төгрөг байв.
Дашрамд мэдээлэхэд, НӨАТ-ын
буцаан олголтын хувь хэмжээг нэмэх талаар иргэдийн гаргасан
саналд, юуны өмнө худалдан авагч бүрийг НӨАТ-ын системд хамруулсны
дараа энэ асуудлыг хөндөнө гэдгээ Сангийн яам мэдэгдээд байгаа билээ. Мөн
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгож байх санал гарсан. Энэ талаар
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үеэр тусгах боломжтойг албаныхан мэдээлж байна.