Автомашины явуулын үзлэг оношилгоо ирэх сард эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн
байдлаар 2500 гаруй тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд оржээ. 2018 онд 24 сумын
6900 гаруй тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамарсан
байна.
Үзлэг оношилгооны үеэр автомашины гэрэл дохио дутуу, бүхээгний иж бүрдэл бүрэн бүтэн биш, автомашины шил хагархай, дугуйны элэгдэл их, автомашин хэт хуучирсан, ашиглагдахааргүй болсон зөрчлүүд нийтлэг гардаг аж.Түүнчлэн иргэд шинэ он гарсан даруйд автомашинаа үзлэг оношилгоонд хамруулдаггүй, татвараа бүрэн төлдөггүй хугацаа алдаж байнга торгууль төлж байгаа зөрчлүүд их гарч байгааг анхаарах шаардлагатай хэмээн аймгийн автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Явуулын үзлэг оношилгоо ирэх сард эхлэх юм байна. Явуулын үзлэг оношилгоо аймгийн 24 суманд хоёр сар шахам ажиллаж оношилгоо, шилжилт хөдөлгөөний үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг. Түүнчлэн аймгийн төвд автомашины үзлэг оношилгоо харьяалал харгалзахгүй оношилгоонд хамруулж байгаа ажээ.
Сонирхуулахад, Завхан аймаг нийт 12600 орчим тээврийн хэрэгсэлтэй бөгөөд аймгийн төв Улиастай
суманд 4479 тээврийн хэрэгсэл, бусад суманд 8103 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй
байна.