Сирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /Xinhua/. Сирийн 1.7 сая дүрвэгч нутаг буцах хүсэлтэй байгаа
тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Сөргөлдөгч талуудын харилцааг
сайжруулж, дүрвэгсдийн шилжин суурьшилтыг хянах төвөөс бямба гарагт мэдээлэв.
Батлан хамгаалах
яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, дэлхийн есөн улс дахь Сирийн 1712264 иргэн эх
орондоо эргэн очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Үүнээс гадна 2015 оны
есдүгээр сарын 30-наас хойш Сирийн 390 мянга орчим иргэн хилийн чанадаас эх
орондоо эргэн очсон байна.
“2019 оны
нэгдүгээр сарын 1-ний байдлаар Сирийн 6.6 сая гаруй иргэн дэлхийн 45 орноос орогнол
хүссэн хэвээр байна” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн
тайланд мэдээлжээ.
Гадаадын орнууд
руу дүрвэсэн иргэдийнхээ эх орондоо буцан ирэх нөхцөл бололцоог сайжруулахын
тулд Сирийн Засгийн газар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа тухай Сөргөлдөгч
талуудын харилцааг сайжруулж, дүрвэгчдийн шилжин суурьшилтыг хянах төвийн
мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.