"Хүнсний 20"-ийн нүхэн гарцыг засаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Мөнгөн завьяа" дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг засаж, шинэчлэнэ. Энэ ажлыг Төр хувийн хэвшлийн
түншлэлээр, “Элит констракшн” ХХК энэ сарын 25-наас
ирэх сарын 25-ны хооронд гүйцэтгэх юм.
Хуучнаар "Хүнсний 20" буюу Мөнгөн завьяа дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг анх 1988 онд барьж, өнөөг хүртэл засвар үйлчилгээ огт
хийгээгүй бөгөөд таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллуулдаггүй, үдэш
оройн цагт гэрэлтүүлэг муу, худалдаа, үйлчилгээ эрхлэх
зориулалтгүй ч одоогийн байдлаар 4 худалдаа эрхлэгч
тогтмол үйл ажиллагаа явуулж байв.
Хотын Ерөнхий менежер 2018 онд нүхэн гарцын ашиглалт,
үйлчилгээг цэгцлэх ажлын баг байгуулжээ. Тээврийн цагдаагийн газар засварын үеэр зорчих явган хүний гарцыг шийдэж өгчээ.