С.Амарсайхан: Хотын ажлыг албан өрөөнөөс хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн
Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн хоёр өдөр Улаанбаатар хотын зарим гудамж талбайгаар явж,
тохижилттой нь танилцлаа.
Тэрээр, хотын гудамж,
талбай хоггүй, унжсан цахилгааны утас, явган хүний болон автозамын хөдөлгөөнийг
тагласан хашаа, хайсгүй байх ёстой. Хотын иргэд ийм орчинд тав тухтай ажиллаж
амьдрахад анхаарч нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба буюу нийслэлийн
ерөнхий менежер, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,
дүүргүүдийн холбогдох газар, хэлтсийн удирдлагад үүрэг болгов.
“Хотоос их хөрөнгө зарж байгуулсан нийтийн бие засах газрууд өнөөдөр хаалттай байна. Иргэдээ гудамж талбайд бие заслаа гээд шүүмжлээд байгаа хэрнээ бие засах газар нь хаалттай байж таарахгүй. гээд эдгээрийг яаралтай нээж, хэвийн ажиллуулах үүрэг өгөв.
Тэрбээр “Хотын орчин нөхцөлийг сайжруулахын тулд байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилла. Нэг нэгэн рүүгээ ажлаа займчуулдаг, манай хариуцсан ажил биш гэдгээр холдуулдаг, хариуцлагаас бултах байдлаар хотын ажилд сэтгэлгүй хандаж болохгүй. Аливаа шийдвэр, асуудалд хүн бүрийн оролцоог хангаж ажиллахыг нийслэл бодлогоор дэмжинэ. Хотын ажлыг албан өрөөнөөс хийхгүй.
Тиймээс удирдах албаныхан нөхцөл байдалтай газар дээр
нь очиж танилц. Бүх гудамж талбайг дүүрэг дүүргээр хувааж аваад нэн даруй явж,
нөхцөл байдал дээр нь ажилла” хэмээн холбогдох алба тушаалтнуудад хатуу
сануулав.