Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө 1000 хүүхэд жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хором хүлээ” уриан дор “Нэг хором” аян өнөөдрөөс эхлэн 7 хоног үргэлжилнэ. Улсын хэмжээнд эхэлсэн энэ аяныг Тээврийн цагдаагийн алба Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулна.
Яяны нээлтэд ЕБС-ийн 1000 гаруй хүүхэд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсав. Тэд явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөнд дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэй, сахилга, соёлтой оролцохыг уриаллаа.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд Жүр үр бэйкери, Өгөөж ХХК, АПУ ХХК, TESO ХХК, Хүүхдийн Dream box телевиз зэрэг байгууллага хүүхэд багачууд болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож байгаа иргэдэд нэрийн бүтээгдэхүүн бэлэглэх, зөвлөмж, санамж сэрэмжлүүлэг тараасан юм.
Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил зохион байгуулах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриаллаа.