Дакад гарсан гал түймэртэй холбогдуулан барилгын эздийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАКА. /VOA/. Бангладешийн нийслэл Дака хотод өндөр барилгад гал түймэр гарсны улмаас 26 хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтсэнтэй холбогдуулан цагдаагийн ажилтнууд уг барилгын эздийн дундаас хоёр хүнийг баривчилсан байна.
Холбогдох албаны төлөөлөгчид
дээрх баривчилгааны талаар ням гарагт мэдээлжээ. Өнгөрсөн гуравдугаар
сарын 28-нд Дака хот дахь 22 давхар арилжааны барилгад гал түймэр гарсан юм. Гал сөнөөгчдийн
хэлснээр, уг барилгад гал түймрийн
түгшүүрийн дохио дутагдалтай байсны зэрэгцээ ослын гарцууд түгжээтэй байжээ.
Үүний сацуу
барилгын дээд давхруудыг хууль бусаар барьсан байсан талаар мэргэжилтнүүд
мэдээлсэн байна. Бангладешт аюулгүй байдлын зохицуулалтыг бүрэн хангаагүйгээс
үүдэлтэйгээр хүний амь нас эрсэдсэн сүүлийн гал түймэр энэ болжээ. Энэ оны
хоёрдугаар сард мөн Дака хот дахь барааны агуулахад түймэр гарсны улмаас 70 орчим
хүн амиа алдсан юм.