М.Цэрэнжамц агсны нэрэмжит шилдэг гэрэл зургийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. СГЗ, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамц агсны нэрэмжит шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.
Тэрбээр Монголын
гэрэл зургийн хөгжилд амьдралаа зориулж, үнэ цэнэтэй түүхэн баримтат гэрэл
зураг үлдээсэн гавьяатай их хүмүүн юм. Фото сэтгүүлзүйн салбарт өөрийн тод мөрөө үлдээсэн энэ хүмүүний
үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт нөхөд, үр хүүхдүүд нь гэрэл
зурагчдын дунд энэхүү уралдааныг зарлаж буй юм.
Уралдаанд 2018-2019 оны үйл явдлын баримтат гэрэл зургаар оролцох
боломжтой.
Бүтээлийг
өнөөдрөөс ирэх сарын 3-ныг хүртэл mongolianphotographers@gmail.com цахим
хаягаар болон Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбооны байранд файлаар хүлээн
авна.
Уралдаанд тэргүүлсэн гэрэл зурагчинг 1.5 сая төгрөг, дэд байр 1 сая төгрөг, гутгаар байр 500
мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.