Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3,
Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй
дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машины худалдааны
чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Эдгээр газарт хугацаатай шаардах хуудсыг өгч, нүүлгэн шилжүүлэх ажлыг ийнхүү эрчимжүүлэн ажиллаж байна.