"Мэдээлэл аудит" компани ес дэх жилдээ амжилттай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд
жижиг аж ахуйн нэгж, бизнес эрхэлж байгаа иргэдэд татвар, санхүү, нягтлан
бодох бүртгэлийн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх
зорилготой компани амжилттай ажиллаж байна.
Аймагт шинээр байгуулсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд нь татвар санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг сайн судлаагүйгээс тайлангаа буруу зөрүү гаргаж, цаашдаа татварын хяналт шалгалтад бүдэрч торгууль, алданги, нөхөн төлбөр тавигдаж эрсдэлд орох нь элбэг байдаг байна. Тусламж авах гэсэн ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаггүй байсан.
Тиймээс
олон жил татвар, нягтлан бодох бүртгэлээр ажилласан туршлагатай тэтгэвэрт
суугаа ахмадууд нийлж зөвлөгөө өгдөг компани байгуулъя гэж шийдээд 9 дэх жилдээ
амжилттай ажиллаж байна. Манай компани жилд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд татвар санхүүгийн талаар бүх төрлийн зөвлөгөө өгч байна. Өнөөдрийн
байдлаар 30 орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид татвар, санхүүгийн болон татварын бүх төрлийн тайланг гаргаж өгч байна. Бид гаргасан
тайлангуудыг цахим санд оруулж ААН шинээр үүсгэн байгуулах баримт бичгийг
бүрдүүлж, тамга тэмдгийг нь захиалж өгч тусалдаг хэмээн "Мэдээлэл аудит" компаниас
мэдээллээ.