Америк хос Доминиканд сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАН-ДОМИНГО. /BBC/. Доминиканы Бүгд Найрамдах Улсад амралтаа өнгөрүүлж байсан АНУ-ын иргэд болох Портия Равенель болон Орландо Мур нар хоёр долоо хоногийн турш сураггүй байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Америк хос дөрвөн өдөр амарсны дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Самана сууринд ирсэн боловч нисэх онгоцондоо суугаагүй байна. Тэд нисэх онгоцны буудал руу түрээсийн автомашинаар хөдөлснөөсөө хойш огт холбоо бариагүй байгаа ажээ. Доминиканы цагдаагийн ажилтнууд уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчдад мэдээлж байгаа юм.
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Доминиканы Үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Коль Франкийн хэлснээр, хос барьцаалагдсан эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа аж.
"Хосын түрээсэлсэн
цагаан өнгөтэй “Kia” автомашиныг олоогүй байгаа хэдий ч П.Равенель, О.Мур
нар нисэх өдрийнхөө өглөө Сан-Доминго хот хүрэх замдаа замын хураамж авах
цэгээр дайран өнгөрснийг тогтоосон" гэж К.Франк мэдээлжээ.