Дөрвөлжин сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 8 дугаар сард хүлээлгэн өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-22 23:41:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар 2018 онд улсын төсвийн нэг тэрбум төгрөг, 2019 онд 460 сая төгрөг, нийт нэг тэрбум 460 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн цутгалтын ажил 60 гаруй хувьтай байна. 

Барилгын ажлын гүйцэтгэгчээр Завханы “Бэрсүм” ХХК ажиллаж байна. 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2019 оны наймдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Харин Дөрвөлжин сумын цэцэрлэг одоогоор ерөнхий боловсролын сургуулийн актлагдсан 75 хүүхдийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгт дөрвөн бүлгийн 110 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 гаруй хувьтай байдаг аж.

Related news