Пүрэв гарагт ажил 10.00 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-23 09:53:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах  иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-нд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа.


Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.

Related news