“Азийн супер сүлжээ”-г хэрэгжүүлэхэд БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпораци гол оролцогч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 11:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээ корпорацид зочилж, тус корпорацийн ерөнхийлөгч Шин Баотай уулзлаа.


2002 байгуулсан “Улсын цахилгаан сүлжээ” корпораци нь БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 88 хувьд цахилгаан түгээдэг бөгөөд улсдаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог томоохон компани юм.


Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд эрчим хүчний түншлэлд нэгдсэн улс орнууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой. Шивээ-Овоо эрчим хүчний экспортын цогцолбор, Азийн супер сүлжээ төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Азийн супер сүлжээ” санаачилгын төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпораци гол оролцогч байна" гэлээ.


БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпорацийн ерөнхийлөгч Шин Бао “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай байх болно гэв.


Уулзалтад Монголын талаас ЭХЯ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл, БНХАУ-ын талаас “Улсын цахилгаан сүлжээ” корпорацийн Эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээний компанийн захирал Рэн Бэйли, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жу Гуан Чао, Хөгжил төлөвлөлтийн газрын дарга Фен Кай нар оролцлоо.

Related news