Монгол тогоочийн ур чадварыг Сөүл хотноо алдаршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо тавдугаар сарын 11, 12-нд Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн болж Монгол Улсын тогооч нарын баг тэргүүн байр эзэлжээ.
Мэргэжлийн тогоочийн ур чадварын тэмцээнд 30 орны 2000 орчим мастер тогооч оролцсон байна. Монгол Улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, тэргүүн шагнал /Гран при/ болон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн бахдам амжилт гаргасан байна.
Олон улсын мастер тогооч нарын мэргэжлийн ур чадварын тэмцээнд манай тогооч нар солонгос үндэсний хоолыг чадварлаг хийж, бусад орны оролцогчдыг төдийгүй солонгосчууд, тэмцээний шүүгч нарыг гайхашруулан бишрүүлж чаджээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд “Юна” рестораны мастер тогооч нар оролцож, тогоочийн ур чадвараараа эх орныхоо нэрийг олон улсын мэргэжил нэгтнүүддээ таниулан сурталчилжээ.