НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 4 дугаар сарын 1-30-ныг хүртэлх хугацаанд худалдан авсан барааныхаа цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас
өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын
урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80 сая төгрөг
байх юм.