Нийтийн тээврийн жолооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-24 12:37:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ.


“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдах юм. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах,  дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорино.

Тэмцээн өнөөдрөөс долдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.  

Related news