Наадмын тасалбарыг энэ сарын 8,9-нд худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-05 13:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийг байгуулсны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр энэ сарын 8-9-нд худалдана.


Ард иргэдэд 6000 тасалбар, жуулчдад 3000 тасалбар худалдана. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 төгрөг байх юм. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлжээ.   

Автомашины зөвшөөрлийг мөн адил энэ сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг байна.


Related news