Нийтийн эзэмшлийн 198 байршлын газрыг чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний
замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг
арилгах ажил үргэлжилж байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна.
Хан-Уул дүүрэг 1-р хороо,
"Эрэл-3" СӨХ явган хүний замгүй болгож илүү талбай хашаалсан зөрчлийг
арилгасан
Хан-Уул дүүргийн 3-р хороо Орхон Хасу дунд сургууль нь зүүн талдаа зөвшөөрөлгүй хайс хийсэн зөрчлийг арилгасан
Хан-Уул дүүргийн 15-р хороо, 55Б байрны хойд талд зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлийг арилгасан
Хан-Уул дүүргийн 15-р хороо
"Хүч" авто угаалга нь үүдэндээ зөвшөөрөлгүй тоосгон хашаа барьж явган
замыг хаасан зөрчил арилгасан.