Мах боловсруулах шинэ үйлдвэр нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Хан Жаргалант Ховд” хоршоо үйл ажиллагаагаа өргөтгөн Мах боловсруулах үйлдвэртэй болж энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үйлдвэр өдөрт 2-3 тонн
мах боловсруулан каз, борц, царцаамаг, элэгний нухаш, хиам зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Хан Жаргалант Ховд” хоршоо нь 2004 онд хоёр ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлсэн. 15 жилийн турш “Хан”
хиамны цехээр дамжуулан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутгийн
хэрэглэгчдэд нийлүүлжээ. Тэгвэл өдгөө цехийн үйл ажиллагаагаа өргөтгөж, Жаргалант суманд
жишиг болохуйц шинэ үйлдвэр
барьсан нь энэ юм.
Одоогийн
байдлаар 20 ажилтантай бөгөөд үйлдвэрийн хүчин чадлын 30-40 хувийг ашиглаж
байгаа гэнэ.
Хэрэв
бүрэн хүчин чадлаар ажиллавал 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангах,
цаашлаад баруун бүсийн аймгийн иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой
аж.
Тус үйлдвэр нь эрүүл хүнс
боловсруулан хэрэглэгчдэд хүргэх хүнсний манлай үйлдвэр болох зорилт дэвшүүлжээ.
Энэ утгаараа үйлдвэр, үйлчилгээний чанарыг иргэдийн
эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, зах зээлийн эдийн засгийн хөгжилтэй хөл
нийлүүлэх, улмаар
орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах
чиглэлд анхаарч ажиллана гэж үйлдвэрийн удирдлагууд хэллээ.




