Зам тээврийн ослын улмаас 19 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослын улмаас 19 хүн нас барсан гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Адъяацэрэн мэдээллээ.
Иргэд зам тээврийн хөдөлгөөнд
оролцохдоо хурдаа тохируулах, шөнийн цагт гэрлээ шилжүүлэх шаардлагатайг хэлж
байв. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Мөрөн сумын сургуулиудын орчим
хөдөлгөөн ихээр үйлдэгддэг газруудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
зорилгоор сургуулийн захиргаа, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна. Өдөр бүр
эцэг эхчүүд ээлжээр Замын цагдаагийн тасагтай хамтран зэм тээврийн хөдөлгөөнд
хяналт тавин ажиллаж сурагчдад мэдээлэл зөвлөгөөг өгч байгаа гэнэ.