Рио-2016 амжилттай болно гэдэгт Томас Бах итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-21 16:28:56

БРНА. /Prensa Latina/.  Олон улсын Олимпийн Хорооны тэргүүн Томас Бах Бразил улсад үүсээд буй улстөрийн тогтворгүй байдлаас үл хамааран Рио Де Жанейро хотод болох 2016 оны  Олимпийн наадам амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Германы олимпийн спортын хороодын тэргүүн тэрбээр хэлэхдээ "учирч буй бүхий л бэрхшээл саадаас үл шалтгаалан Рио-2016 наадам үнэхээр гайхалтай болно гэж зөвхөн би ч биш бид бүгдээрээ итгэлтэй байгаа" гэжээ. Спортын холбоодыг нэгтгэдэг "Спорт Аккорд" гэдэг байгууллагын зохион байгуулсан уулзалтын үеэр засгийн газар өөрчлөгдөж магадгүй гэж тэрбээр үзсэн байна.

“Миний энэ итгэлтэй байдал хоёр зүйлээс улбаалж байна: Юуны өмнө, Бразилын ард түмэн Олимпийн наадмыг маш сайн дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр, зохион байгуулагчдын хуьд спортын ертөнц хийгээд Олимпийн гэр бүлийнхний эв нэгдэлд найдаж болно” гэж тэрбээр ярилаа.

Бахын хэлснээр, спортын уралдаан тэмцээн явуулах гол газрууд бараг бэлэн болжээ.

Х.Сарнай

 

Related news