Нэр дэвшигчид аймгийн сонгуулийн хороонд материалаа ирүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 12:34:18

Сэлэнгэ аймгийн улс төрийн намууд аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалаа сонгуулийн хуулийн хүрээнд энэ сарын 12-нд аймгийн Сонгуулийн хороонд гардуулан өглөө.

Энэ өдөр Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо, Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам, МАХН, МҮАН, ИЗНН-ын хороод тус тус нэр дэвшигчийн материалаа гардуулан өгсөн юм. Аймгийн МАН-ын хороо аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалаа морин цагт Аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн бол араас нь аймгийн АН болон бусад намууд хуулийн хүрээнд товлосон хугацаандаа амжиж нэр дэвшигчийнхээ материалыг өгөөд байна. Аймгийн МАН-ын хорооны тухайд нас болон мэргэжил бүрийн төлөөлөлөөс бүрдсэн 37 нэр дэвшигчийн материал өгсөний 12 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа аж. АН-ын тухайд залуу төлөөлөгчдийн хувь нэлээд эзэлхүүнтэй байгаа бөгөөд 8 эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.

Харин бусад намуудын тухайд улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийн биеэ зориулж чадах, чадварлаг, шударга боловсон хүчнээ дэвшүүлж буйгаа илэрхийллээ.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news