QR зөвшөөрөлгүй, шинжилгээний хариугаа аваагүй иргэд пост дээр хүндрэл үүсгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-25 19:14:40

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хянах гол цэг бол Хөлөнбуйр сумын пост юм. Постоор нэвтэрч байгаа иргэдийн хувьд PCR шинжилгээнийхээ хариуг гараагүй байхад эрсдэлтэй бүсээс ирэх, ачаа тээврийн жолооч нар QR зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн хөдөлгөөнөөс бусад шалтгаанаар, эсвэл шалтгаан тодорхой бусаар зорчин ирэх асуудлууд гарч, тэр хэрээр постод хийж буй хяналт шалгалтыг удаашруулж хүндрэл үүсгэж байна.  

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус постон дээр ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн үүрэг чиглэл өгсөн байна. Хөлөнбуйр сумын постод мэргэжлийн байгууллагуудын 16 алба хаагч 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа. Тэдэнд дотоод холбоогоо шуурхай болгох станц, бие засах газрын асуудал, цагдаагийн хамгаалалт нэмж гаргахад шаардагдах эд материал, гадаад орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх талаар Онцгой комиссын даргад танилцуулж шийдвэрлүүллээ. 

Related news