Завханд коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-03 19:20:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

"Шилүүстэй суманд 2-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарч Завхан аймагт коронавирусний батлагдсан тохиолдол хоёр бүртгэгдлээ. Тиймээс аймгийн Шуурхай штаб хуралдаж, Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдөр хүртэл хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэв. Мөн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа" гэв

Related news